/ / Гараас гарт өгөх журам”-ыг хэрэгжүүллээ

Гараас гарт өгөх журам”-ыг хэрэгжүүллээ

Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7 дугаар зүйлд заасан “эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэсэн заалтуудыг хэрэгжүүлэх, эцэг, эх /асран хамгаалагч, харгалзан дэмжигч/, багш нарын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх ажлын хүрээнд цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Х.Алтанхуяг Сайхан сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, Номгоны тосгоны ерөнхий боловсролын сургууль, Сант, Баруунбүрэн сумдын ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай хүүхдийг “Гараас гарт өгөх журам”-ын дагуу гэрээ байгууллаа.
Мөн хариуцсан сумдын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны сурагчдыг “Гараас гарт өгөх журам”-ын дагуу эцэг, эх /асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-д нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулан журмын биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
  • Босоо2 меню

  • Vertical menu1

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна