/ / “Бид мартахгүй” арга хэмжээ зохион байгуулав.

“Бид мартахгүй” арга хэмжээ зохион байгуулав.

“Бид мартахгүй” арга хэмжээ зохион байгуулав.
Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан амь эрсэдсэн алба хаагчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж “Бид мартахгүй” арга хэмжээг 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдөр зохион байгуулсан билээ.
Арга хэмжээний үеэр цагдаагийн байгууллагын 100 жилийн ойг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас алба хаагчдынхаа гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүтээсэн “Бид мартахгүй” хүндэтгэлийн хөшөөний талаар алба хаагчдад танилцуулав.
Мөн тус цагдаагийн хэлтсээс төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваад амь эрсэдсэн цагдаагийн хошууч Л.Ганзориг, цагдаагийн ахмад Д.Батбаяр, цагдаагийн ахлах ахлагч Д.Бямбаа нарын ажил, амьдралын түүхээс алба хаагчдад танилцуулах ажлыг зохион байгууллаа.
Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болдоос 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн “Хүндэтгэл”, дурсгалын зүйлийг цагдаагийн хошууч Л.Ганзориг агсны гэргий Б.Батдэлгэр, охин Г.Саруулзаяа, цагдаагийн ахмад Д.Батбаяр агсны гэргий О.Мөнхцэцэг, цагдаагийн ахлах ахлагч Д.Бямбаа агсны гэргий Д.Батмөнхөд нарт цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Х.Алтанхуяг гардуулан өгч хүндэтгэл үзүүлэв.
Хатан зориг, халуун сэтгэлийг тань “Бид мартахгүй”.
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
  • Босоо2 меню

  • Vertical menu1

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна